МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮС БУЮУ 4-10,16-Р ХОРООНЫ МАЛЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга н.Дэлгэрсайхан, Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч н.Туул, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа болон хариуцсан хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар мал аж ахуй эрхлэхийг хориглосон 4-10,16 дугаар хорооны мал бүхий 56 иргэнтэй уулзаж, малаа хариулагатай бэлчээх, ногоон байгууламж сүйтгэсэн малын зургийг баримтжуулан эзнийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн баримтуудыг танилцуулж, зөвшөөрсөн бүс нутагт гаргах бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг Засаг даргын орлогч С.Баасандолгор малчдад үүрэг өгч, Нийслэлд мал аж ахуй эрхлэх бодлогын талаар товч танилцуулж, малчдын санал, гомдлыг сонсож хариулт өглөө.
Малчидтай хийх уулзалтаар :
1. Малчид малаа хариулгагүй бэлчээхгүй байх
2. Ногоон байгууламжид орсон малын зургийг баримтжуулан эзнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх
3. Малчид малаа гаргах тогтоосон байршилд хашаа, хороогоо барих
4. Хашаа хороо барьсан дарааны тог цахилгаан, худгийн асуудлыг шийдвэрлэх талаар шийдвэр гаргаж, уулзалтаас гарсан шийдвэрийг зөрчсөн тохиолдолд малыг хашаалах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар малыг улсын орлого болгон хураан авахыг иргэдэд танилцуулж, харилцан ойлголцож зөвшилцөлд хүрсэн.
Иргэд та бүхэн ногоон байгууламжийг сүйтгэж буй малыг фото зургаар баримтжуулан харъяа Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хариуцсан хороодод хандаж, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС









