МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮС ДЭХ ХАРИУЛГАГҮЙ МАЛЫГ ХАШААЛАХ, АЛБАДАН НҮҮЛГЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2016 оны 8 сарын 01

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 85 тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мал бүхий иргэдэд удаа дараа малаа зөвшөөрсөн бүс нутагт гаргах тухай Засаг даргын албан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч иргэд иргэний үүргээ биелүүлэхгүй зам дагуу хариулгагүй малаа бэлчээж, цэцэг, мод, зүлэг сүйтгэж байна.

Иймд дээрх бүс нутгийн малыг хашаалах, албадан нүүлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хариуцсан хороодтой хамтран зохион байгуулж байна.

 123

123

123

123

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35038
0 эможи
keyboard_arrow_up