“Дээлтэй Монгол” наадамд Хан-Уул дүүрэг амжилттай оролцлоо

2016 оны 8 сарын 01
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол -2016” наадам 07 дугаар сарын 10-ны өдөр буюу өнөөдөр Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.

“Дээлтэй монгол-2016” наадамд Хан-Уул дүүргийн  төр захиргааны байгууллагын  албан хаагчид, 16 хорооны иргэдийн идэвхтэй оролцлоо.

Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.

Дашрамд дурдахад энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллах юм. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35037
0 эможи
keyboard_arrow_up