Өнөөдрөөс 171 микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй

2016 оны 8 сарын 01

Насжилт өндөртэй микро автобус өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явахгүй. Микро автобусны оронд нь дунд оврын автобус үйлчилгээнд гарч алслагдсан гэр хороод руу үйлчлэх юм. Цаашдаа нэмж Хятад улсаас дунд оврын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микро автобус үйлчилдэг. Тэдгээрийн 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасахаар болсон. Тус шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх байсан ч түр хугацаагаар хойшлогдоод байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35031
0 эможи
keyboard_arrow_up