НИТХ-ын ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

2016 оны 8 сарын 01

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд  Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003  онд   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд    Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016   онд  Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016    Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан.   2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд  Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35030
0 эможи
keyboard_arrow_up