Өнөөдөр болох зарим үйл явдлууд

2016 оны 7 сарын 29

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

14.00 цагт: БСШУСЯ-ны Соёмбо танхимд Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Германы талыг төлөөлж Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Хэрман Анзорге нар санамж бичигт гарын үсэг зурна.  БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар байлцана. Санамж бичгийн хүрээнд Талууд сэргээн засварлалтын ажлыг практик-сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ. Сургалтыг ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдах бөгөөд сургалт нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.  Ингэснээр Богд хааны ордон музейн шувууны чихмэлийг засварлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34998
0 эможи
keyboard_arrow_up