“И-Март” хэт их ачааллын улмаас түр хаалгаа барив

2016 оны 7 сарын 29

Өчигдөр Солонгосын сүлжээ дэлгүүр Emart-ын Монгол дахь салбар албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Нээлтийн хямдрал, барааны сонголтыг сонирхсон худалдан авагчдын цугларал тус дэлгүүрийг үйл ажиллагаагаа түр зогсооход хүргэжээ. Хэт их ачааллаас үүдэн системд доголдол гарсан учраас ийнхүү хаалгаа барьсан байна. “И-Март” сүлжээ дэлгүүрийн нээлтийн хямдрал наймдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-22:00 цаг хүртэл ажиллана хэмээн албан ёсны цахим хуудастаа бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34988
0 эможи
keyboard_arrow_up