Ирэх сарын 1-нээс эхлэн товчоодод хяналтын цэгүүд ажиллана

2016 оны 7 сарын 28

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэг байгуулахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар ажиллах уг хяналтын цэгт хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийх аж. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 34.043.360 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34982
0 эможи
keyboard_arrow_up