Архигүй өдрөөр 32 согтуу жолоочийг саатуулжээ

2016 оны 6 сарын 30

УИХ-ын сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан.
 Тэгвэл архигүй өдрөөр 32 согтуу жолооч саатуулагджээ. Харин хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өглөө. Өчигдрийн байдлаар зам тээврийн 190 дуудлага бүртгэгджээ.
 Дашрамд дуулгахад, өнөөдөр, маргааш ч мөн согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй юм. Сонгуультай холбоотойгоор өчигдөр, өнөөдөр хоёр өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Харин маргааш долдугаар сарын 1-ний өдөр тул мөн үйлчлэхгүй, худалдахгүй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34852
0 эможи
keyboard_arrow_up