"Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээлээ

2016 оны 6 сарын 28

2016 оны 06 дугаар сарын 27 ны өдөр Хан-Уул дүүргийн иргэд “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгээ нээх ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэл дүүргийн удирдлагууд болон ХУД-ийн 1 дүгээр хорооны иргэд, дүүргийн хүндэт иргэд уригдан оролцсон юм. Нээлтэнд оролцсон иргэд зочдын хамтаар  цэцэрлэгт хүрээлэнг нээх ёслолын туузыг хайчилсан нь олон хүнийг баярлуулсан үйл явдал боллоо. ХУД-ийн төдийгүй Нийслэлийн хэмжээнд талбай томтойд тооцогдох цөөхөн хэдэн талбайн нэг болох Чингисийн өргөн чөлөөнд буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрладаг 2,2 га ногоон байгууламж бүхий талбайг тохижуулан засаж, “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэж байна.

Энэхүү талбайд ургаж байгаа  мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамал зэргийг шинээр тарьж, хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүдийг бий болгосон байна. Мөн усан оргилуур,байгалийн усан толиог байгуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай орчныг бүрдүүлж, хүүхэд багачуудад зориулсан унадаг дугуйн болон дугуйт тэшүүрийн зам талбайг бий болгосон. Энд харагдаж байгаа хана нь иргэдийн нарлаж суухад нөмөртэй, тохь тухтайг нь бодож шийдсэн шийдэл бөгөөд энэхүү хананы цаад хэсэгт дүүргийн түүхэн үйл явдал хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбарыг байршуулах юм. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааг тэмдэглэх буй энэхүү талбай нь хурал цуглаан хийх,баяр наадмаа тэмдэглэх,уулзалт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон нийтийн арга хэмжээнд зориулан байгуулсан тусгай тайз бүхий талбайтай. Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газрууд, нэгдсэн удирдлага бүхий өндөр хурдны интернет, камерын систем видео, аудио бичлэгийн студи гэх зэрэг иргэдэд хэрэгцээ шаардлагтай бүхий л цогц үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.

2011 онд энэхүү 2,2 га талбайг тухайн үеийн Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтанд оруулахаар төлөвлөсөн байсан боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлснээр 2012 онд  иргэдийн талд шийдвэр гарч, мөн нийслэлийн удирдлагууд иргэдийн саналыг дэмжин захирамжийг батлан гаргаснаар өнөөдөр бид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгээ нээж байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү иргэдийн хүсэл сонирхлыг хүндэтгэсэн шийдвэр нь нийслэлд анх удаа болсон үйл явдал болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34790
0 эможи
keyboard_arrow_up