Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 77,1 хувь нь талархал илэрхийлжээ

2016 оны 6 сарын 24

Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг  Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан.
 Эдгээр төвүүдээр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр  нийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдол  ирүүлжээ. Ирсэн гомдол, санал хүсэлт бүрийг  тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлдэг нийлэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ танилцуулах  зорилгоор өдөрлөгийг 6 дугаар сарын 20-ны өдрөөс зохион нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр болох нээлттэй өдөрлөгийн хуваарь болон нийслэлийн үйчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг Хавсралт хэсгээс үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34779
0 эможи
keyboard_arrow_up