Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2016 оны 6 сарын 24

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр Хөдөлмөрийн хэлтсийн удирдлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр төслүүдийн  санхүүжилт олгох талаар санал солилцов.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсээс  2016 оны 3 дугаар сарын 10-наас 31-ний хооронд төсөл  сонгон шалгаруулалт зарлаж, 5 дугаар сарын 13-нд гэрээ байгуулсан байна.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст  гэрээ байгуулсан иргэдийн төслийг санхүүжүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгүүдийг Хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлжээ.

Нийт 147 хүний материалыг хянахад 15 хүний материалд хөгжлийн бэрхшээлтэй бус иргэн, харъяаллын бус иргэнд дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн зэрэг зөрчил илэрсэн учир салбарын яам болон Хөдөлмөр эрхлэх үндэсний зөвлөлөөс тодруулга авч, дахин нягталж төсөлд хамрагдсан иргэдийн төслүүдийг санхүүжилтийг шийдвэрлэхээр талууд тохиролцсон байна.

Мөн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийн сонгон шалгаруулалтыг Хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 10-наас 31-ний өдрүүдэд  зохион байгуулж, 362 ахмад настантай гэрээ байгуулжээ. Гэвч 186 төсөл нь харъяаллын бус, материалын бүрдэлт зөрчилтэй, баримт бичгийг удирдамжид заасан хугацаанаас хойш нөхөн бүрдүүлсэн зэрэг зөрчилтэй нь илэрсэн. Иймд баримт материалын зөрчлийг үл хэрэгсэн хууль зөрчин гэрээ байгуулж, иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч чирэгдэл учруулсан Хөдөлмөрийн хэлтсийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хөдөлмөрийн яаманд албан тоот хүргүүлжээ.

                          ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

DSC_0675

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34778
0 эможи
keyboard_arrow_up