10.2 га талбайд жилийн турш ургац авах өвлийн хүлэмж байгуулжээ

2016 оны 6 сарын 24

Монгол Улсын Засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжих зорилгоор Чингис бондын санхүүжилтээс 17.4 сая долларыг 2013 онд шийдэж өгсөн байдаг. Үүний үр дүнд манай улсад 10.2 га өвлийн хүлэмж байгуулагдсан байна. Ингэснээр өвөл, зуны аль ч улиралд иргэд хүнсний ногоогоо өдөр бүр шинээр нь хэрэглэх боломж бүрджээ. 2013-2015 оны хооронд 8 аймгийн 30 аж ахуйн нэгжид нийтдээ 25.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний үр дүнд нийт 10.2 га газарт 3 төрлийн өвлийн хүлэмжийг байгуулжээ. Хүлэмжинд тарьж ургуулсан шинэ ногоог иргэдэд сурталчлах зорилгоор өнөөдөр үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Өвлийн хүлэмжийн гол ач холбогдол нь хүнсний ногооны тариалалтыг улирлын хамааралгүй болгож, жилийн турш ургац авдгаараа ач холбогдолтой юм.

Манай улс жилдээ 13 мянган тонн орчим хүнсний нарийн ногоог импортоор авдаг. Тэгвэл эдгээр өвлийн хүлэмж эрхлэгч ААН-үүд жилийн нийлбэр дүнгээр 3800 тонн олон төрлийн нарийн ногоог дотоодын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой юм байна.

Урд хөршөөс импортлодог хүнсний ногоо нь чанар аюулгүй байдлын хувьд баталгаа муутай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоог өдөр бүр шинээр нь хэрэглэх боломж бүрдэж байна. Энэ нь хүн ардын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч чухал ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34770
0 эможи
keyboard_arrow_up