Улаанбаатарт өдөртөө 780 гаруй мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг

2016 оны 6 сарын 24

Өнөөдөр Нийтийн тээврийнхэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Монголчууд цахилгаанд залгаад троллейбус шиг үйлчилгээнд гаргаж болдог, бас бензинээр ч ажиллуулах боломжтой ДОБАС-ийг өөрсдөө үйлдвэрлэж, үйлчилгээнд явуулж байна. Мөн экобус, угсраа автобус, “COUNTRU”  буюу манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой шил цонх нь цантдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат бүхий жижиг оврын автобусуудыг үйлчилгээнд нэвтрүүлж, 2015 оноос ашиглаж эхэлсэн. Мэдээж хэрэг иргэддээ хөнгөн шуурхай үйлчлэх зорилтын хүрээнд хийгдсэн эдгээр ажлууд амжилттай хэрэгжсэн. Тэдгээрийн дотроос жил ч хүрэхгүй хугацаанд хөрсөнд буусан цахим картын хэрэглээг нийтийн тээврийнхэн өнөөдөр онцолж байгаа юм.

Нийтийн тээврийнхний амжилттай хэрэгжүүлж байгаа бас нэг төсөл бол явуулын үзлэгийн станц. Өөрөөр хэлбэл, үйлчилгээнд гарсан том оврын автобус, троллейбусуудад үзлэг хийдэг. Гэрэл, тэнхлэг тохиргоо, утаа хаялт гээд олон зүйл дээр хэмжилт хийдэг автомат төхөөрөмж. Энэ төхөөрөмжийг ашиглаж эхлээд мөн л жил орчим болж буй юм байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд, хот дотроо 69, хот орчмын 14 нийт 73 чиглэлд их, дунд, багтаамжийн 926 автобус, троллейбус явж байна. Энэ нь хотод хөдөлгөөнд оролцдог авто тээврийн нийт хэрэгслийн ердөө нэгхэн хувийг эзэлдэг ч нийт зорчигчдын 65 хувьд үйлчилдэг гэсэн тоон үзүүлэлт байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34769
0 эможи
keyboard_arrow_up