170 микро автобусыг хална

2016 оны 6 сарын 24

Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс хасах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна. Нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр явдаг юм байна. Эдгээрээс насжилт нь дуусгавар болж буй микро автобусыг өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг хойшлуулсан. Ирэх наймдугаар сард микро автобусыг үйлчилгээнээс хасах шийдвэр хэвээрээ байгаа талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат хэллээ. Иргэдийн зүгээс том оврын автобус хүрдэггүй, алслагдмал гэр хороолол, мөн шөнийн цагаар хөл дүүжлэх унаагүй болно гэх асуудал ярьж байгаа. Тэгвэл микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг эхнээсээ оруулж ирсэн хэмээн мэдээллээ. Нийслэлийн Тээврийн газартай гэрээтэй ажилладаг Бага багтаамжийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжид БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Ингээд долоодугаар сарын 1-ний өдрөөс үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн гэлээ.

Дашрамд дуулгахад, зорчигч тээврийн үйлчилгээний стандартад, үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34761
0 эможи
keyboard_arrow_up