18 хүн голд осолдсоны долоо нь хүүхэд байжээ

2016 оны 6 сарын 24

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-ны өдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн иргэдийн хайхрамж болгоомжгүй байдал, эцэг, эх асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон зэргээс шалтгаалан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 8 аймгийн 9 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 13 удаа гарч, 18 хүн осолдсоны долоо нь хүүхэд байна.

Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34752
0 эможи
keyboard_arrow_up