960 мянган иргэн Таван толгойн хувьцааныхаа мөнгийг авчээ

2016 оны 6 сарын 24

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-наас нээгдсэн. Хувьцааныхаа 30 хувийг худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэн бий. Тэдний 1 сая 200 мянга нь хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкинд гаргажээ. Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас орж эхэлсэн. 14-ний өдөр бүртгүүлсэн иргэдийнх мягмар гаригт гэх мэтээр бүртгүүлснээс 7 хоногийн зайтай орж байгаа.

Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хувьцааныхаа эхний мөнгийг авчээ. Энэ бол “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа амьгүй, эргэлтэд орох боломжгүй гэдэг зарим улстөрийн намын мэдээлэл үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34746
0 эможи
keyboard_arrow_up