Өнгөрсөн 7 хоногт улаан бурханаар 154 хүн өвчилжээ

2016 оны 6 сарын 24

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улаан бурхан өвчнөөр улсын хэмжээнд 154 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 44 хувиар буурсан байна.  Улаан бурхан өвчнөөр өвчлөгсдийн 59 хувийг 0-8 сартай хүүхдийн өвчлөл, 15 хувийг 9 сараас 1 настай хүүхдийн өвчлөл эзэлж байна. Зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 35 хүн хандсаны 7 нь улаан бурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр хандаж, 3 нь хэвтэн эмчлүүлжээ. Гэрээр 9 хүнд зөвлөгөө өгч, одоо ХӨСҮТ-д 52 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Найман хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34745
0 эможи
keyboard_arrow_up