Мэдээлэл технологийн зөвлөхөө танилцууллаа

2016 оны 6 сарын 24

ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-т хэрэгжүүлж “Уул уурхайн хяналтын мэдээллийн системийг тогтворжуулах шат” төслийн зохицуулагч Текла Абелыг өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хүлээн авч уулзлаа.

Хатагтай Текла Абелын энэ удаагийн уулзалтын зорилго нь монголын мэргэжлийн хяналтын байгууллагын уул уурхайн хяналтын мэдээллийн системд мэдээлэл технологийн зөвлөхөөр шинээр томилогдон ажиллах болсон Кристоф Восниок танилцуулах байлаа. Тэрбээр “Монголчууд мянга сонсохоор нэг үз гэдэг. Тиймдээ ч ажиллаж байгаа төслийнхөнтэйгөө нүүр тулан уулзаж, танилцах хэрэгтэй гэж бодоод түүнийг хамт авчирсан юм” гэдгийг онцлохын зэрэгцээ төслийн үйл ажиллагаа ямар шатандаа явааг дэлгэрэнгүй танилцуулав. Мэдээлэл технологийн зөвлөхөөр ажиллах Кристоф Возник нь зургаан жил төрийн албан ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн BGR-т ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм байна.

Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “Юуны өмнө тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монголд хэрэгжүүлж байгаа төсөлдөө ач холбогдол өгч, мэргэжлийн шинэ зөвлөх ажиллуулах болсонд талархаж байна. Бид төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд та бүхний ажлыг ойлгож, хамтарч ажиллахад бэлэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34744
0 эможи
keyboard_arrow_up