Жуулчдын тоо 6 хувиар өсчээ

2016 оны 6 сарын 24

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны тавдугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ (+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34738
0 эможи
keyboard_arrow_up