Нийслэлийн хэмжээнд 189 айлын хашаа, гэр, байшин усанд автжээ

2016 оны 6 сарын 23

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд 189 айлын хашаа, гэр байшин усанд автсан байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр 6, 7 дугаар сард орох хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.  Тиймээс үерийн эрсдлээс айл өрхийг хэрхэн хамгаалах асуудлаар өнөөдөр нийслэлийн удирдах зөвлөлийнхөн хуралдлаа. Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас гол усны түвшин 40 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинд хүрээд байна. СБД-ийн 13-р хороонд 130 орчим айл үерт өртсөн бол БЗД-ийн 21, 27-р хорооны 32 айлын гэр байшин усанд авсан байна. Мөн  СХД, БГД, СБД-ийн нутаг дэвсгэрт үерийн аюулаас болж усанд автсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Усархаг бороо ирэх сард ч үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ нөхцөлд дээрхийн адил асуудал гарахад хэрхэн ажиллах вэ. Одоо үерийн аман дээр буусан 2500 орчим айлыг нүүлгэх үү. Эрсдэл гарсан тохиолдолд  яах вэ гээд олон асуултын хариулт бүрхэг байна. Зөвхөн үерийн эрсдэлтэй газарт буусан айлууд гэлтгүй далан суваг бөглөрснөөс болж үерт гэр байшин үерт автсан тохиолдол ч багагүй гарч байна. Тиймээс цаашдаа үер усны эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэнэтийн аюул тохиолдоход онцгой байдлынхан шуурхай ажиллах тал дээр анхаарах шаардлагатай байгааг нийслэлийн удирдах зөвлөлийн гишүүд санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34726
0 эможи
keyboard_arrow_up