Чингэлтэй дүүргийн хэмжээнд үер, усны долоон дуудлага авч ажиллажээ

2016 оны 6 сарын 22

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үргэлжлэн орсон усархаг борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээн үер усны 7 дуудлага мэдээлэл хүлээн авч үүссэн хор уршгийг арилгах ажиллагаанд дүүргийн Шуурхай командын  4 бүлэг офицер 5, жолооч 6, аврагч 20, шуурхай албаны 4 машинаар шуурхай очиж тусламж, үйлчилгээ,  заавар, зөвлөмж өгч ажиллажээ.  Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд төвөөс замын далан нурлаа гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн шуурхай штаб тус Дүүргийн 19 дүгээр хороо Доод салхит 1-16 тоотод хүрэлцэн очиход замын далангийн шороо усанд автагдан нурж иргэн Д.Мөнхбаатарын хашааны 5м орчимыг дарж 14 м орчим хашаа нурж унасаныг  Эрдэнэ зам ХХК-ий 10 ажилтан, 1 экскеватор 1 хово нийт 2 техниктэй засварын ажил хийж  хамтран ажилласан байна.  Нийслэлийн авто зам хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл тус замын далангийн эвдрэл нь иргэд замын ус зайлуулах сувгийг бөглөснөөс ус замын хашлага дээгүүр ихээр асгарч эвдрэл үүсгэсэн гэсэн  дүгнэлт хийжээ.  НОБГ-ын дэд төвөөс ЧД-ийн 19 дүгээр хороо Ар согоотын 1-85 тоот хашаа болон хашааны үүдэнд ус ихээр тогтож гэр нь усанд автагдсан байсныг газар дээр нь шалгаж авто замын ус зайлуулах суваг бөглөрснийг гаргаж усыг урсгах арга хэмжээ авч ажилласан. байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34685
0 эможи
keyboard_arrow_up