Нийслэлийн 9 гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгов

2016 оны 6 сарын 21

“Нэг эрүүл мэнд” олон улсын V симпозиумыг зургаадугаар сарын 15-нд Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, Монголын Анагаах ухааны академи, АНУ-ын Дюкийн их сургууль хамтран зохион байгууллаа. Хуралд шинэ болон дахин сэргэж буй зоонозын халдварт өвчин, орчны эрүүл мэнд, хүнсний эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын болон практик үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэн нийт 140 гаруй хүн оролцлоо. 

ЗӨСҮТ-ийн болон Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд нийт 8 илтгэлийг аман болон ханын илтгэлээр хэлэлцүүллээ. Хуралд оролцсон АНУ, Сингапур, Германы мэргэжлийн байгууллагын судлаач эрдэмтэд ЗӨСҮТ-д зочлон уулзалт зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын төгсгөлд ЗӨСҮТ-ийн хүндэтгэлийн тамхимд зочилж, “Хүндэт дэвтэр”-т сэтгэгдлээ бичиж үлдээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34669
0 эможи
keyboard_arrow_up