Гадаад паспортын үйлчилгээг нэг дор төвлөрүүллээ

2016 оны 6 сарын 20

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс нэвтрүүлж эхэлсэн байна. Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

 Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

Бүрдүүлэх материал:

1.Анх удаа авч байгаа бол:

  -Иргэний үнэмлэх
  -Төлбөр төлсөн баримт

2.Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол:

  -Хуучин гадаад паспорт
  -Иргэний үнэмлэх
  -Төлбөр төлсөн баримт

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34664
0 эможи
keyboard_arrow_up