Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хяналтын бүсүүдээ тэмдэглэв

2016 оны 6 сарын 20

Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг. 2016 оны 1-р улиралд зарим хорооны иргэд нэгдэн камержуулалтын системийг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Мөн хөршийн хяналт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэн цагдаа иргэний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас тус дүүргийн нутаг дэвсгэр дахь хашааны хаягжилттай зэрэгцүүлэн хөршийн хяналтын бүс, камерын хяналтын бүс гэсэн тэмдэглээнүүдийг байрлуулсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх томоохон ажил болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34656
0 эможи
keyboard_arrow_up