Хачигт халдвараас сэргийлье

2016 оны 6 сарын 20

Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус , боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих  хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34645
0 эможи
keyboard_arrow_up