Хувьцааны мөнгийг өнөөдрөөс олгоно

2016 оны 6 сарын 20

Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд буй. Хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногийн даваа гаригт гаргасан иргэд өнөөдрөөс мөнгөө авч эхлэх юм. Хувьцааны мөнгийг  зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон билээ.
 Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж  амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34643
0 эможи
keyboard_arrow_up