Онцгой байдлын алба музейтэй боллоо

2016 оны 6 сарын 20

   Дараагийн Засгийн газарт хотын даргаар ажиллахаа зарлаад буй Э.Бат-Үүлээс ам асууя. Иргэдийн сонгох эрхэд халдан, хотын даргаар үргэлжлүүлэн ажиллахаа зарлаж байгаагийн чинь цаад шалтгааныг иргэд хардаж байна. Хотын даргын зөөлөн сэнтий “амттай” бас “ашигтай” байв уу гэж асууж байна.
 Дахин төлөвлөлт нэртэй дайны “гал”-ыг иргэдийн дунд өрдөж, орох оронгүй болсон иргэдээрээ шоу хийж яваа танд ичих нүүр байна уу. Хүүгийнхээ компанийг ямар ч тендергүйгээр дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компаниар шалгаруулан хотын төсвөөс шилжүүлж байгааг чинь иргэн бид юу гэж ойлгох вэ. Аав нь хотын даргаар ажиллаж байхад хүү нь оффшор бүсэд гурвын гурван компанитай нь /Монгол HD телевизийн мэдээлснээр/ илэрсэн явдал Э.Бат-Үүл таны үед л гарлаа. 
 Та ингэж төрийн албыг төрлийнх болгосон атлаа Улаанбаатар хотыг газрын диваажин болгосон мэтээр ярих чинь иргэдээ  басамжлан доромжилсон хэрэг биш үү. Уг нь нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. АН хотод анх удаа олонх болсон дөрвөн жилдээ хэний ч хийгээгүйг хийлээ гэж ярихыг чинь сонсоод эгдүүцэж суугаа иргэн олон байна. Харин АН хэзээ ч байгаагүй их хэмжээний төсвөөр “тоглосныг”  ард түмэн дэндүү сайн мэдэж байгааг дуулгъя.
 Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байжээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр Онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийж байна. Нээлтийн ажиллагаа ОБЕГ-ын байранд 09:00 цагаас эхэлнэ. 
 Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгий, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна.
 Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.
 127 албан хаагч тангараг өргөнө
 Мөн энэ өдөр Онцгой байдлын албанд шинээр томилогдсон албан хаагчдаар төрийн тусгай албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа болно. Нийт 127 албан хаагч оролцон тангараг өргөх юм.
 Албан хаагчид “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая” хэмээн тангарагладаг. 
Хотын удирдлагуудын өмнөө барьдаг дахин төлөвлөлт, зам уулзваруудын засвар, автобусны цахим систем, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах гэх мэт шийдвэр бүгд өмнөх Засгийн газрын үед тооцоо судалгаа, ТЭЗҮ нь хийгдсэн байсныг ор тас үгүйсгэх чинь ариун явдал уу.  Ингэж улайм цайм олны нүдэн дээр худал ярьсаар байгаад дахин хотод ноёлно гэвэл их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн үлгэр болох вий гэж сануулъя.  “Малыш”  Б.Энхтүвшингийн  цүнхийг барин гүйж явснаа ардчиллыг эхлүүлсэн хэмээн андуурсаар өдий хүрсэн Үүлэн үстэд үнэн гэж байна уу.  Иргэддээ ил, тод нээлттэй ажиллана гэж хэлж гарч ирсэн атлаа хэдхэн сарын дараа хотод өөрийн гэсэн “вант улс” байгуулж, хотын захиргааны байранд хэдэн давхар хаалга бүхий тансаг орчин бүрдүүлэн суудаг байсныг тань ард түмэн мартаагүй байгааг ч давхар сануулъя.
 Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл танаас ам асууя. Таны хүүгийн оффшор дансаар нэг байтугай гүлйгээ хийгдсэн байна. Одоо хэлсэндээ хүрч огцорч чадах уу... Дахиад асууя. Та хэлсэндээ хүрч огцорч чадах уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34638
0 эможи
keyboard_arrow_up