Нийслэлд 30500 гаруй гэрэлтүүлэг суурилуулжээ

2016 оны 6 сарын 20

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад улс, нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30 508 ширхэг гэрэлтүүлэг,  9,0 тэрбум төгрөгийн 1 мянга орчим камер суурилуулсан байна. Үүнээс орон сууцны хороолол дунд өнгөрсөн хугацаанд 5,700 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан бол гэр хорооллын харанхуй гудамжуудад 15 906 гэрэлтүүлэг суурилуулжээ. Харин нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд  8800 гаруй гэрэлтүүлэг шинээр хийсэн байна. Гэр хороолол болон орон сууцны хороолол нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг камер, суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34633
0 эможи
keyboard_arrow_up