Улаанбаатарт 27 хэмийн дулаан байна

2016 оны 6 сарын 18

2016 оны 06 дугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Барун, төв, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүгийн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Туул голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна
УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

2016 оны зургаадугаар сарын 19-нөөс зургаадугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19, 22-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34612
0 эможи
keyboard_arrow_up