Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс гадаад паспорт авдаг боллоо

2016 оны 6 сарын 17

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээлд төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд  тус газрын Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34577
0 эможи
keyboard_arrow_up