Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс удирдлагууддаа ажлаа тайлагналаа

2016 оны 6 сарын 17
 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс “Цагдаагийн байгууллага-95 бүтээлч ажил” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа УБХЦГ-ын дарга, Туслах комиссар Ч.Болдбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа  С.Отгонбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Т.Бат-Очир тэргүүтэй удирдлагуудад танилцууллаа. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд дээрх аяны хүрээнд хэлтсийн хашаанд дотор нийт 200 м.кв талбайн хуучин зүлэг, зэрлэг бүхий хөрсийг хуулж, шинээр 480 мянган төгрөгний өртөг бүхий зүлэг, цэцгийн үр сууогаж, гадна талбайд 130 ширхэг мод, бут шинээр суулгасан байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлд үүрэг гүйцэтгэх цагдаагийн 26 алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор GPS хяналтын 13 төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тус  төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж ажиллах ба алба хаагчдад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд SOS горимыг идэвхижүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиог хүргэж, тусламжийг түргэн шуурхай хүргэх боломжтой юм байна. Үүнээс гадна хэлтсээс тэтгэвэрт гарсан ахмад настнууддаа зориулан ахмадын танхимыг шинээр байгуулж, тавилга, эд зүйлээр бүрэн хангажээ. Ингэснээр тэтгэвэрт гарсан алба хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх бас нэг газартай болж, шинэ үеийн алба хаагчид ахмад алба хаагчидаас мэдлэг, туршлага судлах боломж бүрэн нээгдэж байгаа юм байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34575
0 эможи
keyboard_arrow_up