Зам дагуух хайс хашлага, сандал, хогийн савыг угааж байна

2016 оны 6 сарын 16

Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Нарны гүүр, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Таван шар, Өнөр хороолол, Барилгачин, Залуусын гудамж, Тасганы овоо, 120-н гүүр, Энхтайваны гүүрний 16028 у/м хайс хашлагыг угаалаа. Мөн Намьянжү, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, НҮБ-ын гудамж, Их сургуулийн гудамжны хогийн сав, сандлыг угааж,  буджээ.

Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар, Зүүн 4 замаас Саппоро, Засгийн газрын ордны баруун зүүн тал, Их сургуулиас Тэнгис кинотеатр, Дүнжингаравын уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэл 730 тэмдгийг угаасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34560
0 эможи
keyboard_arrow_up