ЭЕШ авах сургуулиудад утасны сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ

2016 оны 6 сарын 16

2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн өчигдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37.200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох юм. Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын байранд сурагчид нууцаар утастай орж, шалгалтын материал гадагш задруулсан тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ жил хяналтыг сайжруулж, ЭЕШ авах ЕБС-иудын байранд сүлжээ унагах төхөөрөмж байрлуулжээ.

Мөн бүртгэлийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргалын хэлж буйгаар сурагчид утас авч яваа эсэхийг металл илрүүлэгчээр шалгаж оруулж байгаа аж. Мөн сургуулиудад байрлуулсан сүлжээ унагах төхөөрөмж 200 метр зайд ажиллах хүчин чадалтай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34559
0 эможи
keyboard_arrow_up