Хүүхдийн ордны зуны сургалтууд эхэллээ

2016 оны 6 сарын 16

НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх зорилгоор өнгөрсөн оны хоёрдугаар сараас Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг нээн хичээллүүлсэн билээ.

Салбар дугуйлангууд нь Сонгинохайрхан дүүргийн 3,9, 27 хороо Чингэлтэй дүүргийн 1,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2,9 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, Яармаг дахь 34 дүгээр сургууль, 10 дугаар хорооны Иргэний танхим, долдугаар сургууль, “Морингийн даваа”-нд байрлах 135 дугаар сургууль зэрэг газарт тус тус байрлан хичээллэж байна. Салбар дугуйлангуудад мэргэжлийн багш нар дуу, бүжиг, англи хэл, драм, гар урлал, уран зураг, амьдрах ухаан зэрэг сургалтыг явуулж байгаа ажээ.

Сургалт гурван сарын хугацаатай, үнэ төлбөргүй явагдах бөгөөд шинэ хичээлийн жилийн элсэлтээ авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34551
0 эможи
keyboard_arrow_up