“Идэвхтэй донор” байгууллагаар шалгарчээ

2016 оны 6 сарын 16

Дэлхий нийтээрээ бусдад амьдрал бэлэглэсэн  ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг. Энэ жил манай улс  Цусны донорын дэлхийн өдрийг “Цус амьдралын амин холбоо“ сэдвийн дор “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн зургаадугаар сарын 14-нд  ЦССҮТ болон МУЗН донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо  тэргүүн байр, Монголын донорын холбооны хамт олон хоёрдугаар байр, Хан-Уул дүүргийн Улаан загалмай хороо донор гутгаар байрт тус тус шалгарлаа. Мөн хамт олноороо идэвхтэй донорын эгнээнд нэгдсэн байгууллагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Монгол Улсын боловсролын их сургууль, Зэвсэгт хүчний 119-р анги тодорч өргөмжлөл, шагналын эзэд боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34539
0 эможи
keyboard_arrow_up