Хатуу хог хаягдал боловсруулах шинэ технологийг нийслэлд нэвтрүүлэх тухай санал солилцлоо

2016 оны 6 сарын 16

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Nexus” төслийн дэмжлэгтэйгээр Герман улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Германы Мюнхен хотод хоёр жилд нэг удаа болдог "IFAT 2016" байгаль орчны салбарын томоохон яармагт оролцож хатуу хог хаягдал боловсруулах, цэвэр бохир усны цэвэрлэгээний сүүлийн үеийн технологитой танилцжээ.
Тухайлбал, Германы "Bergmann" компанийн жижиг цэвэрлэх байгууламж, "Bilfinger" компанийн ариутгах татуургын вакум технологи, "Ultrawaves" компанийн бохирын лаг боловсруулах технологийн ажиллагаатай танилцан Монголд шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар ярилцаж хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Форумаас 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд дэлхийн хотууд голлох үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрх мэдлийг дээшлүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хотын хөгжлийг цогцоор нь хэрэгжүүлэх зэрэг “Берлины Зөвлөмжүүд”-ийг гаргасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34537
0 эможи
keyboard_arrow_up