Хорт хавдрыг эрт шатанд оношлох технологи боловсруулна

2016 оны 6 сарын 16

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Хитачи компани үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна. Тус компани өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, анагаах ухааны салбарт шинэ технологи хөгжүүлэхээр ажиллана гэдгээ мэдэгдлээ. Хитачи компани, Сумитомо корпорацийн салбар компанийн эрдэмтэд хамтран хөх, бүдүүн гэдэсний хавдартай тус бүр 15 өвчтөн, мөн 15 эрүүл хүний шээсэнд шинжилгээ хийсэн байна. Улмаар шинжилгээний үр дүнг харьцуулахад эрүүл хүмүүсийн шээсэнд илэрдэггүй 10 төрлийн бодис хорт хавдартай өвчтөний шээсэнд байгааг тогтоожээ. Энэ нээлтэд үндэслэн хорт хавдрын шинжилгээ, оношилгоог хялбарчлах шинэ технологи боловсруулахаар Хитачи компани зорьж байна. Үүний тулд тус компанийн эрдэмтэд судалгааныхаа цар хүрээг өргөжүүлж, 200 өвчтөн, 200 эрүүл хүний шээсний шинжилгээг одоо харьцуулан судлах юм байна. Хэрэв энэ өргөтгөсөн судалгаагаар эхний үр дүн батлагдвал Хитачи, Сумитомо хамтран шээсний шинжилгээгээр хорт хавдрыг эрт шатанд нь оношлох технологи боловсруулах юм.

Дэлхийн олон улс оронд хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Япон улсад л гэхэд, жил бүр хорт хавдрын өвчлөлийн улмаас 94 тэрбум америк долларын эдийн засгийн хор хохирол учирдаг гэх тооцоо гарчээ. Олон төрлийн хорт хавдар эрт шатандаа оношлогдсон тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой юм. Иймээс Хитачи, Сумитомогийн төсөл хорт хавдартай тэмцэх ажилд том ахиц авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34535
0 эможи
keyboard_arrow_up