Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурал боллоо

2016 оны 6 сарын 15

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Баримт бичиг нягтлан шалгах комисс”-ын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар өмч газрын харилцааны албаны 2000-2014 оны байнга хадгалах баримт, түр хадгалах баримтын 33 хэргийг дансаар нь хэлэлцэж баталлаа. Мөн Өмч газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа байнга хадгалах “Кадастрын зургийн өөрчлөлт хийсэн баримт”-ыг дүүргийн архивын газарт татан авахаар хэлэлцээд санал нэгтэй баталсан юм. Мөн архивын хадгалалт, албан хэрэг хөтлөлтөнд анхаарах зүйлс болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34509
0 эможи
keyboard_arrow_up