Гурван өдөрт хурд хэтрүүлсэн 440 зөрчил бүртгэгджээ

2016 оны 6 сарын 15

Сүүлийн гурван өдрийн байдлаар нийслэл хотын авто замд 932 зөрчил бүртгэгджээ. Үүний 492 нь гэрлэн дохио зөрчсөн, 440 нь хурд хэтрүүлсэн  байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх,  зуслан чиглэлийн замуудад  зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчил их байгаа аж. 
Тиймээс, жолооч та аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой оролцож, хот дотор хурдны дээд хязгаар 60км/цаг гэдгийг анхаарна уу гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34490
0 эможи
keyboard_arrow_up