Сэрэмжлүүлэг: 10 настай хүүхэд нохойд уруулжээ

2016 оны 6 сарын 14

Бага насны хүүхдүүд нохойд ноцуулж хазуулах хэрэг гарсаар байна. Өчигдөр гэхэд арван настай охин нохойд уруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Сургуулийн 23 гудамжинд явж байгаад нохойд уруулж гэмтсэн” гэх мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин суух Х /эм,10н/-г тус хорооны 41 настай А-гийн тэжээвэр нохой дайрч, нүүр, нурууг нь хазаж гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна. Таны хүүхэд гэмт хэргийн золиос, золбин нохдын хоол болох вий. Тиймээс эцэг эхчүүдийн сэрэмж анхааралд бага насны хүүхдээ ганцааранг нь хараа хяналтгүйгээр гадуур явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34476
0 эможи
keyboard_arrow_up