Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016 оны 6 сарын 14

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Уран бүтээлийн санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд таатай ба их хугацаагаар бус ч санхүүгийн байдлаа эсвэл ажил хэрэгтээ амжилт олох магадлал өндөс байна. Ажлын хэт ачаалал болон хуумгай амлалтаас болж хүндрэл гарч болзошгүй. Таны нэр хүнд бага зэрэг ганхаж магадгүй. Үүний эсрэг та арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд орж болзошгүй.

ҮХЭР (4/20-5/20)

 Мэргэн цэцэн, алсын хараатай байна. Зүүд зөнтэй байх магадлалтай. Нэр алдар олох гэсэн урт хугацааны хүчин чармайлт тань яг өнөөдөр биелнэ. Уран бүтээл бодит үр дүн авчирна. Зөн билэгтээ найд. Тэр таны хувийн олон нийтийн амьдралд тусална. Өнөөдөр, нандин хүсэл мөрөөдөл тань амьдралд биелэлээ олох сайхан боломж нээгдэж байна. Энэ бүхэн оюун бодол болон өмнөх саруудад хуримтлуулсан хөрөнгөнөөс хамааралтай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та анхаарлын төвд байж, бусдыг захирахыг хүснэ. Гадаад байдал имижээ өөрчилбөл үр дүнд хүрнэ. Ажил дээрээ зохион байгуулах авьяасаа ашигла. Хувийн харьцаанд удирдагч нь бай. Шинэ танилтай болох боломж гарна. Түүнийг бүү алд, санаа бодлоо ил тод илэрхийл. Таны амьдралд шинэ хүмүүс орж ирэх бөгөөд тэд шинэ санааг бэлэглэж, шинэ боломжийг таны өмнө нээж, өөрийгөө хөгжүүлэхэд нөлөөлөх болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажлынхаа төрөл, эсвэл ажлын байраа солиход сайн өдөр. Худалдаа, наймаанд явахад амжилттай. Санхүүгийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Хувь заяаны бэлэглэж байгаа боломжийг ашигла. Албан тушаал ахих асуудал гэнэтийн өөрчлөлт гарах магадлалтай. Таагүй нөхцөл бүхий гэрээ хэлэлцээрийг эргэн хар. Өнөөдрийн таны хийсэн зүйл маргаашийн алдаа болж болзошгүй тул хийж буй зүйлдээ хянамгай байхыг анхааруулж байна.

АРСЛАН (7/23-8/22)   

Хувь заяа таны тэсвэр тэвчээрийг дахин сорино. Өнөөдөр энэ ордны хүмүүсийн санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс өөрөөр хэрэгжинэ. Гэнэтийн өвчин урьдын төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхэд саад болно. Ойрын үед таагүй явдал болох магадлалтай. Муу хүмүүсийн нөлөөнд автаж санхүүгийн алдагдалд орох эсвэл сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй. Энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хэнтэй хэзээ яаж харьцахаа сайн дүгнэж бодох хэрэгтэй.

ОХИН (8/23-9/22)

Эмзэг, битүүлэг өдөр. Эмэгтэйчүүдийн онгод орно. Сэтгэл санааны ихээхэн хөөрөлтэй байна. Тайван байдал, тэсвэр тэвчээр, болгоомж нь таны түшиг тулгуур болно. Өнөөдөр таньд санал тавивал, яаралгүй хүлээж ав. Энэ нь тийм ч ашигтай бус санал байх болно. Ухаалаг бодит хүсэл мөрөөдлүүд тань удахгүй биеллээ олно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тэвчээргүй хүмүүжилгүй хүмүүс юмыг хэтрүүлэх хандлагатай байна. Хувийн төлөвлөгөө, санаандаа хэт автан урьдын чиглэлээсээ татгалзан тэр ч бүү хэл түүнийг ирээдүйгүй хэмээн тооцно. Хэрвээ та цагаа олж буруу замаас гарч уян хатан байж чадвал ухаангүй, дур зоргоороо байдлаас мултарч чадна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сайн дотроос хамгийн шилдгийг нь сонгох боломж гарна. Мэргэжлийн үйл ажиллагааны шинэ салбарт хүчээ сорих ирээдүйтэй санал хүлээн авна. Зохион байгуулах, удирдагч байх асар их чадвараа харуулна. Хэрвээ та ямар нэг байдлаар бусдаас ялгарахыг хүсэж байгаа бол яарах хэрэггүй, үүнийг хийх боломж гарахгүй. Архаг хууч өвчин даамжирч хурцадна. Биеийн хүчний хүнд хүчир ажил хөдөлмөр хийх, хэт ачаалал авахгүй байхыг зөвлөж байна. Оройг хайртай хүнтэйгээ өнгөрөө.

НУМ (11/22-12/21)

Та байнга завгүй байснаар ханиасаа гомдлын үг сонсоход хүрнэ. Хардалт таны амьдралд гай тарьж магадгүй. Лааны гэрэлд ханьтайгаа сууж, бяцхан баяруудыг үе үе зохио. Магадгүй санхүүгийн хямрал, санамсаргүй мөн гэрийнхэн тань урьдчилан тооцоогүй зарлага гаргалаа гэнэ. Үүнд ухаантай ханд. Тэгэхгүй бол томоохон гарз гарна. Энэ ордныхон илүү зохион байгуулалттай, зорилготой байхыг шаардана. Таны орлого зарлага ханьд тань ил тодорхой байх ёстой.

МАТАР (12/22-1/19)

Орон сууцны нөхцөлөө сайжруулах талаар эрс өөрчлөлт хийнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдаа авах гэж байгаа бол гэрээ хийхэд сайн өдөр. Мөн засвар хийх, эсвэл гэр ахуйн томоохон асуудлаа шийдэхэд таатай. Ахуйгаа өөрчлөх тавилгаа шинэчлэх нь байна. Томилолтоор явах, ашиг олох нь сэтгэл санааны тайтгарал авахгүй. Энэ нь замд жижиг сажиг, таагүй асуудлууд гарч ирэхтэй холбоотой. Үүнд ач холбогдол өгөлгүйгээр эртхэн унтаж амрахыг зөвлөж байна.

ХУМХ (1/20-2/18)

Гарч буй алдаа нь зохион байгуулалт хариуцлага шаардана. Ирээдүйг төлөвлөж материаллаг байдлын мөнгө нөөцлөн чухал үед гарга. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн товлох нь амжилттай. Магадгүй та үнэт зүйлсээ алдаж мэднэ. Аль эсвэл хуучин тохиролцооноос болж мөнгө төлөх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Туршлагатай ажилтнуудтай харьцаж, тэндээс мэргэжлийн арга дадлага олж авахад таатай өдөр. Өөрийн ажлыг оновчтой, нягт нямбай төлөвлөх ба өөрийн хүчийг хуваарилах чадвар нь таагүй зүйлээс зайлсхийхэд туслана. Томилолтоор явах, хол явах, аяллаар явахад таагүй өдөр. Энэ үедээ амьдралын эрч хүч буурах хандлагатай. Сонирхолгүй эсвэл өдөр тутмын ажлаа хийхэд ихээхэн нэмэлт хүч шаардана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34467
0 эможи
keyboard_arrow_up