Oлон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

2016 оны 6 сарын 10

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон Монгол улсын их сургууль хамтран өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эдийн засгийн шинэ нөхцөл: “Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорайт –3 олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.  Хурлыг нээж тус консерциумын ерөнхийлөгч, Монгол улсын гавъяат эдийн засагч Доктор Г.Батхүрэл үг хэллээ.   Хурлын үеэр дотоодын эдийн засагч, судлаачдын өнөөгийн засгийн тухай сонирхолтой судалгаа, илтгэлүүдийг танилцуулах бөгөөд ОХУ, Япон, Солонгос зэрэг олон улсын судлаачид оролцсон өргөн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм. Энэ үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч, Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд Шинэ тэнцвэр: Бидний сургамж юу байв? Цаашид юуг анхаарах вэ? сэдэвт сонирхолтой илтгэлийг танилцууллаа.  Тэрээр илтгэлдээ “Бага, тогтвортой инфляци, санхүүгийн тогтвортой байдал гэсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсөв болон тогтвортой улсын өрийн харилцан уялдаатай байдал бол өнөөгийн эдийн засгийн шинэ тэнцвэр” гэж онцлон тэмдэглэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34462
0 эможи
keyboard_arrow_up