Үндэсний их баяр наадамд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ

2016 оны 6 сарын 10

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам ирэх сард зохион байгуулагдана. Тэгвэл энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байгааг албаныхан мэдээллээ. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 7300 гаруй автомашины зогсоол гаргах бэлтгэл хийгдэж байгаа аж.
 Хүй долоон худгийн морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ болон худалдаа үйлчилгээний газруудын усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхээр болсон байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахаар болжээ.
 Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг ҮДБЭЧ-ын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар хариуцаж ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад, наадам болтол Хүй долоон худагт ямарваа нэгэн уралдаан тэмцээн зохиохгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34458
0 эможи
keyboard_arrow_up