Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо цогцолбор иргэний танхимтай боллоо

2016 оны 6 сарын 10

 Чингэлтэй дүүрэг 19 хороогоо цогцолбор байртай болгож, Өрхийн эрүүл мэндийн төв, цагдаа, Нэг цонхны  үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэнээрээ иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, хугацаа алдахгүй хүргэх боломжийг бусад дүүргүүдээсээ анхлан бий болгож чадсан юм. Нэг цонхны үйлчилгээгээр 2013-2015 онд давхардсан тоогоор 659318 иргэн төрийн үйлчилгээ авчээ.

Мөн хорооны цогцолборуудад ахмадууд, хүүхэд залууст зориулсан чийрэгжүүлэлтийн танхим,  “Иргэний танхим”-ууд байгуулагдлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны  “Иргэний танхим”-ыг өргөтгөн засварласнаар багтаамж сайжирч “Иргэний танхим”-ын зэрэгцээ Соёлын төвийн үүргийг гүйцэтгэдэг болов.

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  тайлангийн хурлууд, бусад байгууллагын олон нийтийг хамруулсан сургалт, арга хэмжээнүүд гэр хороололд иргэдийнхээ дунд зохион байгуулагддаг болсон нь бас нэг онцлог, давуу тал юм.

19- horoo-03

IMG_0664

IMG_2240

IMG_2274

IMG_7094

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34457
0 эможи
keyboard_arrow_up