Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн туслах багш нар ажлаа тайлагнав

2016 оны 6 сарын 10

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөл хамтран дүүргийнхээ төрийн өмчийн цэцэрлэгийн туслах багш нарын хүрээнд “Бага насны хүүхдийн хөгжил” сэдэвт сургалтыг зохион байгуулж, 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан мэдээллээ нийт багш нартаа хуваалцлаа. Сургалтын үеэр цэцэрлэгийн эрхлэгч нар 5 бүсээрээ спорт тэмцээн зохион байгуулж, шилдэг туслах багш нартаа шагнал урамшуулал гардууллаа. Тус үйл ажиллагаанд нийт 139 туслах багш, 24 эрхлэгч оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34455
0 эможи
keyboard_arrow_up