Дамбадаржаагийн уулзвараас шаргаморьтын төмөр бетонон гүүр-Хандгайт чиглэлийн зам ашиглалтад оров

2016 оны 6 сарын 08

 Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км бүрэн шинэчлэл хийсэн авто замыг  хүлээн авсан.  Тус  чиглэлийн замын өргөтгөл шинэтгэлийн ажлыг хийхээр 2011 онд Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шаргаморьтын төмөр бетонон гүүр-Жигжидийн зуслангийн замын уулзвар хүртэлх 9.6 км замыг барихаар зураг төсөл, тооцоо судалгааг гаргасан байжээ.  Эдгээр замын ажлыг 2015 оны 6 дугаар сараас  “Тэгш плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ий түншлэл “Төгс зам” ХХК, “Наранбулаг хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийнхан үргэлжлүүлэн гүйцэтгэжээ. Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16.35 км авто зам нь анх 1973 онд ашиглалтад орж, 42 жилийн дараа бүрэн шинэчлэгдэж байгаа юм. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетонон гүүр хүртэл 9.6 км-т далангийн нийт өргөнийг 16.8 метр авто замын зорчих хэсгийг 12 метр, 4 эгнээтэй 1 метр явган хүний зам, 1.4 метр өргөн дугуйн замтай болгон шинэчилж засварласан байна.

IMG_2261

IMG_2259

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34425
0 эможи
keyboard_arrow_up