Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд машины цонхоор унаж, амиа алджээ

2016 оны 6 сарын 08

Өчигдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд бага насны хүүхэд автомашины цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд оршин суух, 36 настай, эрэгтэй Б гэх иргэн “Hyundai Porter” автомашиндаа гурван настай охиноо үлдээгээд явсан хойгуур охин нь машины цонхоор унасан байжээ. Улмаар эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Дашрамд дурдахад, ийм тохиолдолд эцэг эхчүүдэд Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна.

118 дугаар зүйл. Асран хамгаалах үүргээ урвуулах

118.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34424
0 эможи
keyboard_arrow_up