“Сайн гудамж” хөтөлбөрт хамрагдаж амьдрах орчноо тохижуулах боломжтой

2016 оны 6 сарын 07
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн бүх дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайланг тавихаар төлөвлөсөн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс эхэлсэн тайлан тавих уулзалт өнөөдөр Хан-Уул дүүрэгт үргэжилж байна. Эхний уулзалт  Ажилчдын соёлын ордонд боллоо. Дараагийнх нь Буянт- Ухаа дахь долдугаар сургууль дээр үргэлжлэх юм.

Хур хоггүй Хан-Уул дүүргийн дараагийн зорилго дэлхийн шилдгүүдийг төрүүлэх

Уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НИТХ-ын тэргүүлэгч П.Батчимэг нар хамтран оролцов. Засаг дарга Ж.Ганхуяг дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтын ажлыг тайлагнав. Түүний ярьснаар, Хан-Уул дүүрэг хийсэн ажил бүтээн байгуулалтаараа бусад дүүргийг манлайлжээ. Нийтдээ 82.7 км замыг шинэчлэн, шинээр тавьсан. Яармаг, Нисэхийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ цэвэр бохирын шугамд холбох боломжтой болсон. Олон цэцэрлэг, сургууль барьсан гээд бүтээсэн болгоныг тоочих боломжгүй. Хамгийн гол нь тус дүүрэг сайхан замтай, шөнө орой явахад харанхуй гудамжинд айж чичирч гүйхгүй. Хашааны газартаа хаус барих боломжийг бүрдүүлчихсэн. Харин одоо бүтээн байгуулалтын дараагийн шатандаа  ороход бэлэн. Мөн Хан-Уул дүүрэг маш том “амбицтай” ажиллаж байгаа. Энэ нь ирээдүйн дэлхийн алдарнуудыг Хан-Уулаас төрүүлэх. Хүүхдийн хөгжих, сурах орчинг бүрдүүлээд өгчихвөл ямар ч шинэ санаа, боломж амжилт гарч болно гэдгийг Ж.Ганхуяг хэлэв. Тиймээс хүүхдийн хөгжил, хамгаалал гэсэн хоёр чиглэл барихаар төлөвлөгөө гаргасан байна.

Нийслэлийн Засаг дарга ч Хан-Уулын бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Монголд шөнө онгоцоор буухад гэрэл гялбасан газар байсан, өглөө хараад битүү гэр хороолол байхыг хараад мэл гайхсан гэдэг оргүй яриа биш. Тэгээд ч Хан-Уулын шөнө өдрөөс ч гэрэлтэй болжээ” хэмээн хошигносон. Түүнчлэн шинээр зам тавьж, дэд бүтцийн шугам тавьж байгаа нь хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж байгааг онцлов.

Хамгийн хямд хашаа 10 сая төгрөг

“Сайн хашаа” хөтөлбөр хашааны газрын доод үнийг тодорхойлсон гэж хотын дарга ярьсан. Харин одоо “Сайн гудамж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв. Сайн гудамж төслийн хүрээнд иргэд хамтран өөрийн гудамж, амьдрах орчноо өөрчлөх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн угсармал орон сууцны өрхүүд нэгдэн зээл авч байраа дулаалж, шугам сүлжээгээ шинэчлэх боломж бүрдэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34370
0 эможи
keyboard_arrow_up