"Сайн хашаа" хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөг болно

2016 оны 6 сарын 07

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулна.

Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн газар”, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”,  “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар боллоо.

Тус өдөрлөгөөр “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах, хамрагдах хүсэлтэй иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал болгож буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34368
0 эможи
keyboard_arrow_up